Ослын улмаас нэг иргэн амиа алджээ | News.MN

Ослын улмаас нэг иргэн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2018.07.31-нд нийтлэгдсэн

Ослын улмаас нэг иргэн амиа алджээ

Ослын улмаас нэг иргэн амиа алджээ

Энх тайвны өргөн чөлөө, Төв шуудангийн уулзварт өнөөдөр /2018.07.31/ 05.30 цагийн орчим ноцтой зам тээврийн осол гарчээ. Тодруулбал, жолооч согтуугаар авто машин жолоодон яваад амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Осол гарсан даруйд иргэд яаралтай түргэн тусламжийн албанд дуудлага өгсөн боловч 30 гаруй минутын дараа ирсэн аж. Осол гарснаас хойш хохирогч 20 орчим минутын дараа амьсгал хураажээ.

Хэргийн газар байсан гэрчүүдийн яриагаар “Түргэн тусламжийнхан цаг алдаж ирлээ, амь насыг нь аврах боломж байсан.  Эндээс 700 орчим метрийн зайтай газар Яаралтай түргэн тусламжийн төв байдаг. Энэ ойрхон газар 30 гаруй минут явж ирсэн жолооч эмч хоёр нойрмог байдалтай, дуудлагатай байсан гэх тайлбарыг өгсөн” гэж байв. Одоо дээрх хэргийг Замын цагдаагийн газар шалгаж бөгөөд хэрэг шалгалтын явц явагдаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв. 

 

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-07-31 182.160.3.147

Өргөсөн тангаргтаа үнэнч хүний төлөө гэх сэтгэлтэй бол өглөө үүрээр ямарч түгжрэлгүй ганц км хүрэхгүй замд 5 минутын дотор ирэх боломжтой.Өглөө үүрээр онц чухал шаардлаггүй л бол түргэн дуудаад байх хүн бараг байхгүй нь ойлгомжтой түргэний олон машинаас нэг нь ядаж сул байсан л байгаа.Бидний хэн нэг нь хүний ам настай холбоотой онц чухал шаардлагаар түргэн тусламж дуудлаа гэхэд түргэн ирнэ гэсэн ямарч баталгаа байхгүй бүх зүйл өнгөрсөн хойно ирнэ гэдэг нь эндээс харагдаж байна.

Avatar

Зочин 2018-07-31 66.181.169.110

Юм л болбол төр засаг, ажилтан албан хаагчид руу буруу чихэх хэрэггүй. Тэд нар чинь бид нарын л ижил хүн. Түргэн тусламж удсанаас боллоо энэ тэр илүү үг хэрэггүй. Согтуу жолоодож болохгүй. Тэр хүн согтуу давхиж хэдэн ч хүний амь бүрэлгэх байсан юм бүү мэд. Энэ бол 100% иргэний, хувь хүний хариуцлага.

Avatar

Зочин 2018-07-31 202.55.184.18

BOLIMOR YMDA HERVL URULA NAANCHIN BVHEL BVTEN HVNII AMI NAS SVIDCHIHLEE UM MANI BADME HUM3

Avatar

зочин 2018-07-31 202.9.40.41

Түргэний эмч ч хүн шөнөжин архичид янхнуудын дуудлгааар унтах нойргүй яваа л биз. арга сайд гишүүдэд болохоор бялдуучлагч арчаагүй монголчууд танарын амийг авардаг эмч, цагдаа нараа дан муу хэлнэ. эг баян эсвэл сайд харахаараа долоогоод гүйдэг өөдгүй амьтда монголлоор дүүрчээ. Аргагүй дээ монгол хүнийдоош хийж үзэн ядаж аль сайн эх орончдыг нь устгасаар одоо дан бялдуучид л үлджээ.

Avatar

Зочин 2018-07-31 182.160.35.58

Согтуу хүний буруу ч манай түргэний машинууд бол арай л байдаг шүү дээ. Миний танил өглөө зүрхний шигдээс болсон эргэн тойронд ямар ч түгжрэл энээ тэрээ байгаагүй гэтэл түргэний машин 40-д минутын дараа ирж байсан. Тэгээд хээв нэг наад хүн чинь өнгөрцөн байна шүү дээ гээд зогсож байдаг ийм л улсад бид амьдарч байна шүү дээ.

Avatar

Зочин 2018-07-31 66.181.169.110

Arhi uuchihaad mashin jolood gj turgenii emch nar shahaagui.tgj hairan zaluu amia aldlaa gd bh yum bol turgen irtel anhan shatni tuslamj uzuulj bgui yasan yum?Hen negen uuruu buruutai uildel hiichihed teriigee busadruu chihdeg bol teneg zan

Avatar

zochin 2018-07-31 66.181.187.62

Хэн нэгний буруутай үйлдлээс болсон үйл явдалд заавал эмч нар буруутай гэж,
— Тэр хүмүүс хэзээ хаана осол гарах бол гээд хүлээгээд сууж байх ёстой юу
— гэмтсэн хүн эмнэлгийн тусламж аваад ч нэмэргүй хүнд гэмтэл авсаныг бид мэдэхгүй шүү дээ

Avatar

Зочин 2018-07-31 202.179.27.7

нэг шил архины үнэтэй амь байж дээ.

Avatar

Зочин 2018-07-31 150.129.142.4

hedii 103-iin bair oirhon baidag gesen ch mashinuud duudlagand yawsan baij taaraa. hen negen ruu buruug chihdeg zangaa bolimoor yum uneheer 103 deer mashin belen bsn bol ochilgui l yahaw dee

Avatar

зочин 2018-07-31 103.229.121.86

Хохь нь нэг согтуу [Хориотой Үг] өөрөө үхэж далд орсон нь яамай өөр хүнд гай болсонгүйд нь баярлаж байна түргэн хурдан ирээгүй нь болж гай болж амь аврах байлаа архичины замын цагдаа нар маань болгоомжтой үздэгшалгалтаа хийж байгаарай муусайн архичин хүүрнүүд гай болно.

Avatar

n**** 2018-07-31

Ter ungursun hvn ni 20hedtei huuhed bsn gsn

Avatar

зочин 2018-07-31 103.57.93.91

Согтуу жолооч буруутай. Ум маани бад мэ хум

Avatar

Удаан тусламж 2018-07-31 202.9.42.2

Жолооч нарыг загнаж, урсгал сөрөөд давхиад байдаг нөгөө түргэн тусламж нь яасын? Худал бөөн сүр.

Avatar

Зочин 2018-07-31 202.131.226.139

anhnaasaa yah gj sogtuugaa joloo barisiin be odoo tegeed amid bgaa humuusnruu ni dairahiin

Avatar

бодлын хулгайч 2018-07-31 43.228.129.65

согтуу жолоочийн шийтгэлийг чангатгаачээ. нэг бол өөрөө үхнэ эсвэл хүн а**а.

Avatar

Зочин 2018-07-31 182.160.0.197

Согтуугаар машин барих угаасаа буруу

Avatar

Зочин 2018-07-31 58.108.114.186

Жонхуурсан Монгол орон

Avatar

Зочин 2018-07-31 203.169.48.34

ter bichleg hiigeed zogsoj baisan humuus uursduu anhan shatnii tuslamj uzuulj irgenii uuregee bieluulsen yum boluu. uursduu avaad 1 dugeer emnelegruu yavsan ch oirhon l baij dee.

Avatar

Зочин 2018-07-31 202.179.27.7

хиймэл амьсгаа хийх төдийд л байна шүү дээ. ноцтой осолд орсон учир хөдөлгөж болохгүй. хөдөлгөсөн тохиолдлоос болоод нас барвал тэр хүн өөрөө буруутай болох хүртэл хэмжээнд очно. тэгэхээр чадахаараа л туслахыг оролдсон байх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж