Туул голоос 40 орчим настай, эрэгтэй хүний цогцос олджээ

Хуучирсан мэдээ: 2018.07.31-нд нийтлэгдсэн

Туул голоос 40 орчим настай, эрэгтэй хүний цогцос олджээ

Туул голоос 40 орчим настай, эрэгтэй хүний цогцос олджээ

Амралт зугаалгын улирал үргэлжилж буй энэ өдрүүдэд иргэд гол усанд амь насаа алдах тохиолдлууд тасралтгүй гарсаар байна. Тухайлбал, өчигдөр /2018.07,30/ нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд Туул голын уснаас эрэгтэй хүний цогцос олджээ. Иргэдийн мэдээллийн дагуу  нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн зургаан алба хаагч очиход нэр хаяг тодорхойгүй, усанд осолдоод удаж муудсан, 40 орчим настай, эрэгтэй хүний цогцос байсан аж. Онцгойгийнхон цогцсыг тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Э.Бурам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж