Ц.Шинэбаяр Н.Энхбаяраас албан ёсоор өрх тусгаарлалаа

Хуучирсан мэдээ: 2011.08.29-нд нийтлэгдсэн

Ц.Шинэбаяр Н.Энхбаяраас албан ёсоор өрх тусгаарлалаа

МАХН-ынхан өнгөрсөн баасан гарагт хуралджээ. Энэ үеэр тус намын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, нарийн бичгийн дарга Л.Цог, эдийн засагч Г.Пүрэвбаатар нар илтгэл тавьсан байна. Мөн намын дүрэмдээ анхан шатны байгууллагаа зуут, мянгат гэсэн хэлбэрээр зохион байгуулсны дагуу мянгатын дарга нараа сонгож байгаа аж. Мянгатын дарга нарын гол үүрэг нь МАХН-д шинээр элсэх хүмүүст ухуулга сурталчилгаа хийх гэнэ. Уг хурлын үеэр хөндсөн нэг асуудал бол МАХН-ын дэд дарга Ц.Шинэбаярыг намаас гарсанд тооцох тухай байв. Энэ талаар МАХН-ын гишүүд намын даргаасаа лавлахад “Ц.Шинэбаяр гишүүн МАХН-аас гарч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Тэгэхээр намын шинэ дэд даргыг томилох тухай асуудлыг ярина” гэжээ. МАХН нэрийг авахын төлөө зүтгэж байсан Ц.Шинэбаяр гишүүн нэрээ авсныхаа дараа намаас гарах болсон нь хачирхалтай. Гэсэн хэдий ч тэрбээр өөрийн гэсэн хөдөлгөөн байгуулах ажилдаа хэдийнэ ханцуй шамлан орсон. Харин МАХН-ын дэд даргын суудалд Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалыг сонгох тухай яриа бий. Үнэн хэрэгтээ Н.Энхбаярын итгэлт хүнээр хэнийг сонгох нь сонирхолтой. Ямартай ч Ц.Шинэбаяр Н.Энхбаяраас албан ёсоор өрх тусгаарлалаа.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж