АНУ-ын сонины сэтгүүлчдийн тоо 45 хувиар буурчээ

Хуучирсан мэдээ: 2018.07.31-нд нийтлэгдсэн

АНУ-ын сонины сэтгүүлчдийн тоо 45 хувиар буурчээ

АНУ-ын сонины сэтгүүлчдийн тоо 45 хувиар буурчээ

АНУ-ын сонины газарт ажиллах сэтгүүлчдийн тоо 2008 онд 71 мянгаар, 2017 онд 39 мянгаар буурсныг Хөдөлмөрийн зах зээлийн статистикийн хорооноос гаргасан тайланд дурджээ.

Сонины газар, радио, телевиз гэх мэт хэвлэл мэдээллийн хэрэгслийн салбарыг нийтэд нь аваад үзвэл тус салбарт ажилчдын тоо 23 хувиар буурсан байна. 2008 онд 114 мянга, 2017 онд 88 мянгаар буурчээ.

Харин орчин үеийн дижитал сэтгүүл зүйн чиглэлийн ажлын байрны өсөлт нэмэгдэж байгаа талаар Pew судалгааны байгууллага онцолсон байна. Дижитал сэтгүүл зүйн чиглэлийн ажлын байр 2008 онд 7400-аар, 2017 онд 13 мянгаар буюу энэ салбарт ажиллах хүчин даруй 79 хувиар өссөн гэсэн байна..

Харин АНУ-ын телевизийн салбарт ажиллагсдын тоо 2008-2017 оны хооронд харьцангуй тогтвортой байгааг судалгаа харуулж байна. Радио салбарын ажиллагсдын тоо 27 хувиар буурсан гэжээ.

Өнгөрсөн арван жилийн хугацаанд АНУ-ын сонины газрууд огцом уналтад орсон юм. ХХ зуунд New York Daily News сонинууд сүртэй гарчигтай худалдаанд гардаг байсан бол одоо бүгд цахим хэлбэрт шилжиж байгаа нь техник технологийн давуу тал юм. Өнгөрсөн долоо хоногт тус сонины газар л гэхэд ажилчдынхаа тал гаруй хувийг нь халж байгаагаа зарласан байна.

эх сурвалж: todayonline

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж