Зүрхний эмнээс хорт хавдар үүсгэгч илэрч, зах зээлээс татаж эхлэв

Хуучирсан мэдээ: 2018.07.31-нд нийтлэгдсэн

Зүрхний эмнээс хорт хавдар үүсгэгч илэрч, зах зээлээс татаж эхлэв

Зүрхний эмнээс хорт хавдар үүсгэгч илэрч, зах зээлээс татаж эхлэв

Хятад улсын томоохон эм үйлдвэрлэгч дэлхий даяар түгээмэл зарагддаг зүрхний эмийг буцаан татаж эхэлжээ.

Хятад улсын зүүн зүгт байрлах Линхай хотод орших Зежианг Хуахай эм зүй /ZHP/ өөрсдийн үйлдвэрлэдэг Валсартан даралт бууруулж, зүрхний үйл ажиллагааг дэмжих эм стандарт хангаагүй, чанаргүй болохыг тогтоож холбогдох байгууллагуудад мэдээлжээ. Тус эмэнд цацраг туяаны идэвхтэй хорт хавдар үүсгэгч карцероген бодисын төрөл агуулагдаж байсан бөгөөд эрүүл хүнд хорт хавдар үүсгэдэг байна.

Валсартан эмийг эргүүлэн татах мэдэгдлийг долдугаар сарын 13-ны өдөр зарлаж далайн чанадад байгаа орнуудад долдугаар сарын 14-ний өдөр мэдэгдэл хүргүүлж дэлхийн 22 улс орноос ZHP тус эмийг татан авчээ.

Тухайлбал, долдугаар сарын 16-нд АНУ-ын эмийн сангуудаас,  долдугаар сарын 23-нд Хятад улсын нийт эмийн худалдааны зах зээлээс тус эмийг татан авсан байна. Хорт хавдар үүсгэгч карцероген бодис агуулсан эхний 2300 багцыг АНУ, Герман, Канад, Франц, Швед зэрэг улс орнуудаас эргүүлэн татжээ.

2017 онд ZHP эмийн үйлдвэрлэгч тус эмийг олон улс оронд худалдаалж 20 сая ам.долларын орлого олсон аж.

Эх сурвалж: CNN

Г. Батмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж