
Гадаад орны төрийн тэргүүнүүдийн манай улсад хийж буй айлчлал Финланд Улсын Ерөнхийлөгчийн айлчлалаар үргэлжлэх гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд найрамдах Финланд улсын Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Таръяа Халонен манай улсад маргаашаас эхлэн гурав хоног айлчилна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн. Айлчлалын үеэр хоёр улсын харилцааг өргөжүүлэх, тэр тусмаа хувийн хэвшлийн салбарын харилцааг шинэ шатанд хүргэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Финландын Ерөнхийлөгч Таръя Халонен нь 1999 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж, Финландын 11 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Тэрбээр хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа юм.
"Улс төрийн тойм" сонин