Галзуурсан адуу зургаан настай хүүг хазаж, гэмтээжээ | News.MN

Галзуурсан адуу зургаан настай хүүг хазаж, гэмтээжээ

Хуучирсан мэдээ: 2018.07.30-нд нийтлэгдсэн

Галзуурсан адуу зургаан настай хүүг хазаж, гэмтээжээ

Галзуурсан адуу зургаан настай хүүг хазаж, гэмтээжээ

“Хан-Уул дүүргийн XIII хороо “Туул” тосгонд галзуу адуу хүүхэд, үхэр, нохой хазсан тохиолдол гарчээ” гэх  мэдээллийн дагуу адуунд хазуулсан гэх зургаан настай хүү С-ийн ээж Э.Буян-Өлзийтэй утсаар холбогдож мэдээлэл авлаа. Уг хэрэг Хан-Уул дүүргийн XIII хорооны IV хэсэгт энэ сарын 28-ны 08.00 цагийн үед гарчээ.  

Э.Буян-Өлзийгөөс болсон үйл явдлыг тодруулахад “Арын хөл нь “X” хэлбэртэй болсон нэг адуу унаж, бүдэрч явсаар ойролцоо байсан малыг хазаж, гэмтээж байсан. Манай гадаа ирэхэд нохой маань боргосон. Ингээд адуу цааш явахад нохой араас нь нэхэж боргосон юм. Харин хүү маань нохойныхоо араас гүйсэн. Энэ үед адуу хүү рүү дайрч шилбэнээс нь хазаж, толгой руу нь өшиглөсөн. Үүнээс болоод хүүгийн толгой хагарсан,  долоон удаа оёо тавиулсан. Адууны ам дүүрэн цустай харагдсан. Дараа нь тус хэсгийн малын мэргэжилтэн Т, болон “Туда” малын эмнэлгийн эмч Н нар ирж, шинж тэмдгээр нь адууг галзуурсан гэж үзсэн. Ингээд адууг барьж чадалгүй хэсэг оролдсоны эцэст манай эндхийн гахайчин залуу барьж, хүлсэн. Удалгүй Онцгой байдлын газрынхан ирсэн. Тэдний үүрэг нь аюулгүй болгох тул ирээд явсан. Ингээд тэр адуу өнөө өглөө /2018.7.30/ үхсэн. Эмч, мэргэжилтнүүд адуунд шинжилгээ хийгээд, устгана гэж байсан. Тухайн адуунд хэдэн мал хазуулсныг тодорхой болгоогүй байгаа. Бид нарын мэдэж байгаагаар гурван нохой, адуу, үхэр тэр адуунд хазуулсан. Хазуулсан гэх нохойнуудыг буудаж устгана гэсэн. Үхэр адуунд нь газлуугийн эсрэг тариа хийсэн. Хүү маань өчигдөр галзуугийн эсрэг тариа хийлгэсэн. Галзуугийн эсрэг тариаг хазуулсан өдөр болон гурав, долоо, 14, 21 дэх хоног дээр нь хийдэг юм байна. Энэ хэсгийн малын мэргэжилтэн тэр адууг эрт илрүүлж, холбогдох арга хэмжээг яагаад аваагүй юм бол. Тэр адууг үхэхээс нь өмнө яагаад шинжилгээ авсангүй вэ. Би маш их гомдолтой байна” гэв. Тухайн адууны эзэн хэн болох нь тодорхойгүй байгаа ажээ.

Р.Ренчиндулам

 

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-07-30 66.181.191.110

Энэ Р.Ренчиндулам гэгч лав [Хориотой Үг] байх

Avatar

Зочин 2018-07-30 182.160.37.23

nohoi aduund hazuulna gej baidagaa tegeed gurviin gurvan hodolj chadahaa baisan nohoinuudiig

Avatar

123 2018-07-30 64.119.23.205

ymar negen hordlogo biz

Avatar

Зочин 2018-07-30 203.91.115.42

Адууг бид угаасаа хэтрүүлж байгааш дээ. Жилийн дөрвөн улиралд хэдэн арван наадамд уралдуулж байна. Өглөө энд орой тэнд гэх шиг л ачиж аваад л хурдалчихна. Энэ их ачааллыг адууны мэдрэл даалгүй газлзуурч эхэлжээ.

Avatar

Зочин 2018-07-30 66.181.191.110

Адуу юунд буруутай гэж? Уяачид ө.х. хүмүүс л биз дээ? Одоо муусайн хужаанууд бүр морьгүй болгох санаатай юу?

Avatar

мгл 2018-07-30 202.9.42.3

төр засаг луйварчдаар дүүрэхээр хачин хачин юм их гарах юм даа. адуу галзуурлаа гэж огт сонсоогүй.

Avatar

Зочин 2018-07-30 66.181.182.101

энэ наслах насандаа адуу галзуурсан гэж сонсож байгаагүй юм байна. Одоо бүх адуугаа шалгаж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэргэтэй. Морьгүй бол монгол сөнөнө гэж хятадууд инээлдээд даапаалаад байдаг. Адуу яагаад хэдийд өвчилсөнийг тогтоох шаардлагатай байна шүү дээ

Avatar

Зочин 2018-07-30 112.72.11.111

Яг л кино шиг юм болжээ. Адуучин, үхэрчин, гахайчин, малын эмч нар оролцсон. Гол дүр нь гахайчин, эсрэг дүр нь галзуу адуу. Тэр адууны эзэн олддоггүй нь сонин юм аа. Хэрэв энэ адуу Туул тосгоны наадамд түрүүлсэн бол эзэн, уяач, эцэг азарга ба түүний угшил, эцгийнх нь өмчлөгч, ээжийнх нь угшил, унаач хүүхэд, адуучин, нэр дээрээ уралдуулдаг байгууллага, төрсөн газар гэх мэтчилэн анкетын бүх асуулга агшин зуур дүүрнэ.

Avatar

Зочин 2018-07-30 182.160.1.198

yamar aimar yimbe.huuhediig aimar gemteesen bnashdee.uhej bhdaa taarsan adguus we.uur hurchleee

Avatar

Зочин 2018-07-30 58.108.114.186

Юу л болоод байна даа, энэ улс орон жонхуурч дууслааа

Avatar

Зочин 2018-07-30 66.181.177.184

Mongol yalsan

Avatar

Зочин 2018-07-30 103.26.194.118

Эмчилгээ байхгүй аймаар өвчин бна лээ.

Avatar

Зочин 2018-07-30 202.4.248.66

Хэзээ ч адуу галзуурч гэж сонсож байсангүй. Орчин маш их бохирдож дээ. Хүмүүст ч гэсэн нөлөөлж байгаа. Байгал дэлхий цэвэрхэн байж л бид эрүүл байна шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж