Даргын суудлаар "занималдсан" залуу

Хуучирсан мэдээ: 2018.07.29-нд нийтлэгдсэн

76:1

Даргын суудлаар "занималдсан" залуу

Даргын суудлаар "занималдсан" залуу

“News” агентлаг ’76:1′ буландаа парламентын гишүүдийг үсгийн дарааллаар танилцуулдаг билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг танилцуулж байна.

Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ 1980 онд төрсөн, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нутгийн дүү юм. Түүнийг нутгийн ах, намын татаасаар улс төрийн тогоонд орж ирсэн азтай нэгэн гэдэг. Учир нь түүний дарга байх замнал 21-хэн наснаас эхэлж,  Хэнтий аймгийн Бэрх сумын Захирагчийн албанд Тамгын газрын даргаар томилогдсон байна. Ингээд 2002 онд “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Хан Хэнтий нутгийн Хөгжлийн хөтөлбөрийн удирдагч,  2006 онд “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Бүсийн Захирал, 2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 2009 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга, 2010-2014 он Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч, 2011 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга, 2012 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр тус тус ажиллажээ.

Түүнийг МАН-ын тогоонд багаасаа чанагдаж, чамгүй авшиг хүртсэн гэдэг. 2015 онд АНУ, Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургуульд магистрын зэрэг хамгаалсан байна. Ингээд 2016 оны УИХ-ын сонгуулиар хэнтийчүүд түүнд итгэл үзүүлж УИХ-ын гишүүнээр сонгосон билээ.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 2001 онд – Бэрс дээд сургууль, сэтгүүлч
  • 2005 онд – Австралийн Мельбурнийн их сургууль, Олон улсын төсвийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн
  • 2008 онд – Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, эрх зүйч
  • 2008 онд – Монгол улсын боловсролын их сургуулийн Нийгмийн ухааны сургууль, боловсрол судлалын магистр
  • 2011 онд – Монгол улсын их сургуулийн Улс төр, нийгмийн шинжлэх ухааны сургууль, улс төр судлаач
  • 2015 онд – АНУ, Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургууль, магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 2001 онд – Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
  • 2002 онд – “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Хан Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч
  • 2006 онд – “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Бүсийн захирал
  • 2008 онд – Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
  • 2009 онд – МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ:

  • 2010 онд – Хөдөлмөрийн хүндэт медаль

ГАДААД ХЭЛ:

  • Англи, Орос

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж