Топ-100-д багтаж “Даймонд” гишүүн болов

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

Топ-100-д багтаж “Даймонд” гишүүн болов

Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг эрхэмлэн дээдэлсэн, олон улсын жишиг чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний манлай корпораци болно гэсэн эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг Юнайтед Фүүдс Корпораци 2007 оноос жил дарааллан оны шилдэг аж ахуйн нэгжээр шалгарсаар ирсэн бөгөөд энэ жил амжилтаа ахиулан дахин топ-100-д шалгарсан байна. Улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж байгаа жинтэй хувь нэмрийг нь өндрөөр vнэлж, “Бизнесийн эрхэмсэг оршихуйн титэм” өргөмжлөл, алтан цомоор шагнажээ. ТОП 100 аж ахуйн нэгжид шалгарсан учир МҮХАҮТ-ын хамгийн хvндтэй “DIAMOND” гишvvн болж, гэрчилгээ гардсан байна. Оны шилдэг аж ахуйн нэгжvvдийг тодруулдаг энэхvv шалгаруулалтыг 9 дэх удаагаа зохион байгуулж буй юм.
UFC группийн үйл ажиллагаанд Олон Улсын ISO 9001:2001 стандартыг нэвтрүүлэн Стандарт Хэмжил Зүйн Үндэсний Төвөөр албан ёсоор баталгаажуулан гэрчилгээг авсан, Монгол Улсын хэмжээнд хүнсний үйлдвэрийн салбартаа олон улсын стандартыг нэвтрүүлсэн 3 дахь компани болсон. Тус корпораци нь зөвхөн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ хэрэглэгчдийн танил болсон бөгөөд энэ жил Морьтой Чингис брэнд нь Монголдоо номер нэг борлуулалттай бүтээгдэхүүнээр шалгараад байгаа юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж