"Солиот эх", реппер Биг Жиг хэрхэн зурав?

Хуучирсан мэдээ: 2018.07.30-нд нийтлэгдсэн

"Солиот эх", реппер Биг Жиг хэрхэн зурав?

"Солиот эх", реппер Биг Жиг хэрхэн зурав?

Монголын Урчуудын эвлэл дэх “Бэст арт галерей”-н хананаа тэнүүн говийн тэнхээт алхаагаар тэмээн сүрэг тэшүүлнэ. Уг зургийг Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн зураач Ш.Чимэддорж “Хөсөгтөн” хамтлагийн “Тэмээн жингийн цуваа” тоглолтод зориулан зурсан юм.

Усан будгийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнд түүний бүтээлээс гадна соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Нарангэрэл, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Адьяабазар, соёлын тэргүүний ажилтан Т.Найманчулуун, С.Мөнхбаатар, Д.Амараа, А.Сонинбаяр тэргүүтэй уран бүтээлчдийн бүтээл дэлгэгджээ.  

Уламжлал болгон зохион байгуулдаг усан будгийн үзэсгэлэн нь “Бэст арт галерей”-д жилд ганцхан удаа болдгоороо онцлог. Энэ утгаараа уран бүтээлчдэд томоохон шалгуур тавьдаг ажээ. Энэ удаагийн үзэсгэлэнд Олон улсын усан будгийн нийгэмлэгийн уралдаанд нэгдүгээр байрт удаа дараа шалгарсан зураач С.Мөнхбаатарын бүтээл дэлгэгдэж буйгаараа онцлог. Усан будаг нь маш хурдан хатдаг тул зураачаас нарийн ур чадвар шаарддаг. Энэ төрлөөр уран бүтээл туурвиж буй залуу уран бүтээлчдийн бүтээл эрхгүй сонирхол татна. Тухайлбал, рэппэр Биг Жигийн хөрөг, гавьяат жүжигчин  И.Одончимэгийн “Солиот эх” киноны гол дүр зэргийг дүрсэлжээ.  

Үзэсгэлэн энэ сарын 25-нд нээгдсэн бөгөөд маргааш буюу наймдугаар сарын 1-нд хаагдах юм.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж