Москвагийн шөнийн гүйлтэд 7500 хүн оролцов

Хуучирсан мэдээ: 2018.07.30-нд нийтлэгдсэн

Москвагийн шөнийн гүйлтэд 7500 хүн оролцов

Москвагийн шөнийн гүйлтэд 7500 хүн оролцов

Москва хотод энэ долдугаар сарын 28-29-нд шилжих шөнө зохиогдсон гүйлтэд 7500 орчим хүн оролцлоо. 2013 оноос хойш жил болгон зохиогдож байгаа энэ гүйлтэд өнөө жил хамгийн их хүн оролцсон гэсэн үг юм.

Гүйлтийн гараа Москва хотын  Лужники цэнгэлдэхээс эхэлж Москворецкий, Кремлевский, Фрунзенский, Пречистенский зэрэг газраар дайран нийтдээ 10 километр байжээ.

Энэ жилийн гүйлтэд эрэгтэйчүүдээс Дмитрий Сафронов түрүүлсэн бөгөөд тэрбээр замыг 30 минут 28 секундэд туулсан байна. Харин эмэгтэйчүүдээс Светлана Симакова 34 минут 21 секундийн амжилтаар түрүүлжээ.

Таван жил зохиогдож байгаа энэ шөнийн гүйлтэд мэргэжлийн тамирчид, мөн сонирхогчид хамтдаа уралддаг юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж