Кавказын ууланд уулын цанын спортыг хөгжүүлбэл Орос энэ төрлөөр анхны олимпийн медальтнаа төрүүлэх боломжтой хэмээн “Курорты Северного Кавказа” хувьцаат компанийн захирал Хасан Тимижев РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа онцолсон байна.
Уулын цанын спорт сүүлийн 5-10 жилд л Орост хөгжиж эхэлж байгааг тэр онцолжээ. “Одоогоор уулын цанын спортоор Орост олимпийн медальтан байхгүй. Зөвлөлтийн үед ганц аварга байсан нь Вик Уайлд юм” хэмээн тэр хэлжээ.
“Уулын цанын спортоор олимпийн аварга болохын тулд хүүхэд наснаас эхэлж хичээллэх шаардлагатай байдаг. Спортоор хичээллэж эхэлж байгаа хүүхдүүд уулын цанын спортын талаар мэдлэг муутай байна. Москва, Санкт-Петербург зэрэг хотын залуус энэ спортын талаар бага зэрэг ойлголттой байна. Харин Кавказад залуучууд энэ спортоор бараг хичээллэхгүй байна” гэж Хасан Тимижев хэлжээ.
Уулын цанын спортоос гадна уулын цанын аялал жуулчлалыг ч бас хөгжүүлэх шаардлагатай байгааг бас хэлсэн байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ