Москвагийн Их тойргийн зорчигчид үнэгүй Wi-Fi ашиглана

Хуучирсан мэдээ: 2018.07.30-нд нийтлэгдсэн

Москвагийн Их тойргийн зорчигчид үнэгүй Wi-Fi ашиглана

Москвагийн Их тойргийн зорчигчид үнэгүй Wi-Fi ашиглана

Москва хотын шинэ тойрог буюу Их тойргийн метроны буудлуудаар зорчиж байгаа зорчигчид интернэтийн үнэгүй үйлчилгээ авах боломжтой болжээ. Тухайлбал, “Петровский парк”, “ЦСКА”, “Хорошёвская”, “Шелепиха”, “Деловой центр” зэрэг буудлаар зорчиж байгаа иргэд үнэгүй  Wi-Fi ашиглах юм.

Эдгээр буудлаар өдөртөө 200 орчим мянган зорчигч үйлчлүүлдэг байна. Буудлуудын хооронд явдаг 18 цуваа вагон бүгд интернэтийн төхөөрөмжтэй болжээ.

Интернэтийн хурд нь секундэд 150 мегабит байх юм хэмээн Москва хотын захиргааны цахим сайтад мэдээлсэн байна.

Өнөөдрийн байдлаар Москва хотын нийтийн тээврийн 96 хувь нь Wi-Fi сүлжээтэй болжээ.

Энэ 2018 он гарсаар Москва хотод шинээр 2200 орчим цэгт үнэгүй Wi-Fi сүлжээ оруулсан байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж