МАХН-ын дарга Н.Энхбаяр сүүлийн үед нийгмийн идэвхтэй амьдрах болжээ. Тэрбээр уралдаан, тэмцээн, наадам, намын хурал гэх мэт олон зүйлд өөрийн биеэр оролцдог болов. Тухайлбал, долдугаар сарын 27-29-ны өдрүүдэд Архангай аймгийн Өгийнуурт болсон Триатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээний 45-аас дээш насны ангилалд (300м сэлэлт-5км дугуй- 2км гүйлт) Н.Энхбаяр оролцож, 4-р байр эзэлжээ. Ийнхүү олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцох болсон түүнийг Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд бэлтгэж байна гэж таамаглах нэгэн ч байна.
Сонирхуулахад, Н.Энхбаяр Ironman клубт триатлоноор хичээллэдэг аж.
Т.НОМИН