Хятад оюутнууд эх орондоо ирж ажиллах нь ихэсчээ | News.MN

Хятад оюутнууд эх орондоо ирж ажиллах нь ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2018.07.30-нд нийтлэгдсэн

Хятад оюутнууд эх орондоо ирж ажиллах нь ихэсчээ

Хятад оюутнууд эх орондоо ирж ажиллах нь ихэсчээ

Хятад улс гадаад оронд боловсрол эзэмшиж буй Хятад оюутнуудын тоогоороо дэлхийд нэгт ордог. Ихэвчлэн АНУ, Их Британид боловсрол эзэмших нь элбэг аж. Саяхныг хүртэл гадаад их дээд сургууль төгссөн Хятад оюутнуудын 10-ны зөвхөн 1 нь л эх орондоо ирж ажиллаж хөдөлмөрлөдөг байсан бол энэ тоо 2017 онд 10 оюутан тутмын 8 нь эх орондоо ирж ажилладаг болсон гэжээ.

10 оюутан тутмын 9  нь эх орондоо эргэж ажилладаг

Графикаас харахад Хятад оюутнууд гадаадад суралцах нь ихэсч тэр чинээгээрээ эх орондоо ирж ажиллах нь ч мөн адил өссөн байна. Өмнө нь гадаадад сурч төгссөн оюутнууд тэндээ үлдэн цалин сайтай ажилд орон ар гэртээ мөнгө явуулдаг байсан бол энэ байдал өөрчлөгдөж эх орондоо ирж ажиллах нь илүү ашигтай гэж боддог болсонтой холбоотой юм. Мөн гадаад сурч төгссөн оюутнуудаа дэмжих Хятадын бодлого үүнд нөлөөлж байгаа аж. Үүнээс гадна барууны орнууд цагаачдын бодлогодоо илүү анхаарч байгаа нь үүнд нөлөөлж болох юм.

Гадаадад сурах оюутнуудын тоо жил бүр нэмэгддэг

Эх сурвалж: Atlas, QZ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

1 2018-07-30 202.179.8.118

1

Avatar

Зочин 2018-07-30 66.181.160.12

Монголд харин эсрэгээрээ!!! Тэр байтугай дотоодын сургуультөгссөн гайгүй толгойтой залуус гадагшаа явж байна!!! Төр засаг нь үүний гол шалтгаан!!! Монголын хамаг гай барцадын эх үүсвэр нь Төрд шавсан шавжнууд!!! Төрийг цэвэрлэхээс нааш Монгол өөдлөхгүй!!!!

Avatar

carlsen 2018-07-30 202.131.225.150

Тэгээд яаж цэвэрлэх юм. Ядаж нэг гаргалгаа хэлэлдээ

Avatar

Зочин 2018-07-30 58.108.114.186

Гаргалгаа байхгуй болсон мэт, тамын тогоонд жонхуурцгаагаад л дуусах байх даа???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж