Хятад оюутнууд эх орондоо ирж ажиллах нь ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2018.07.30-нд нийтлэгдсэн

Хятад оюутнууд эх орондоо ирж ажиллах нь ихэсчээ

Хятад оюутнууд эх орондоо ирж ажиллах нь ихэсчээ

Хятад улс гадаад оронд боловсрол эзэмшиж буй Хятад оюутнуудын тоогоороо дэлхийд нэгт ордог. Ихэвчлэн АНУ, Их Британид боловсрол эзэмших нь элбэг аж. Саяхныг хүртэл гадаад их дээд сургууль төгссөн Хятад оюутнуудын 10-ны зөвхөн 1 нь л эх орондоо ирж ажиллаж хөдөлмөрлөдөг байсан бол энэ тоо 2017 онд 10 оюутан тутмын 8 нь эх орондоо ирж ажилладаг болсон гэжээ.

10 оюутан тутмын 9  нь эх орондоо эргэж ажилладаг

Графикаас харахад Хятад оюутнууд гадаадад суралцах нь ихэсч тэр чинээгээрээ эх орондоо ирж ажиллах нь ч мөн адил өссөн байна. Өмнө нь гадаадад сурч төгссөн оюутнууд тэндээ үлдэн цалин сайтай ажилд орон ар гэртээ мөнгө явуулдаг байсан бол энэ байдал өөрчлөгдөж эх орондоо ирж ажиллах нь илүү ашигтай гэж боддог болсонтой холбоотой юм. Мөн гадаад сурч төгссөн оюутнуудаа дэмжих Хятадын бодлого үүнд нөлөөлж байгаа аж. Үүнээс гадна барууны орнууд цагаачдын бодлогодоо илүү анхаарч байгаа нь үүнд нөлөөлж болох юм.

Гадаадад сурах оюутнуудын тоо жил бүр нэмэгддэг

Эх сурвалж: Atlas, QZ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж