MH370 онгоцны талаарх сүүлчийн мэдүүлгийг нийтэд ил болголоо

Хуучирсан мэдээ: 2018.07.30-нд нийтлэгдсэн

MH370 онгоцны талаарх сүүлчийн мэдүүлгийг нийтэд ил болголоо

MH370 онгоцны талаарх сүүлчийн мэдүүлгийг нийтэд ил болголоо

Малайз улсын MH370 онгоц 2014 оны гуравдугаар сарын 8-ны өдөр учир битүүлгээр алга болсон нь дэлхий нийтийг цочирдуулсан хэрэг болсон. Одоог хүртэл MH370 онгоцны талаар баттай эх баримт байхгүй, мөрдөн шалгалт явуулж байгаа боловч шинэ сэжүүр олдохгүй байгааг харгалзан үзэж Малайз улсын Засгийн газар болон холбогдох байгууллагууд хамтран өнгөрсөн жилүүдэд алга бологсдын ар гэр, хэвлэл мэдээллийн сэтгүүлчдэд зориулж сүүлчийн тайланг нэгтгэн хүргэжээ.

Уг нэгтгэсэн тайланд MH370 онгоц газраас хөөрөхөөс эхлүүлээд алга болох хүртэл бүх үйл явдлыг нэгтгэж таамаг болон судалгааг тусгасан аж. Малайзын нийслэл Куала Лампураас Хятадын нийслэл Бээжин хот руу нисэх чиглэлтэй байсан MH370 онгоц каргонд жингээсээ хэтэрсэн литийн зай тээвэрлэж явж байсан ч баглаа боодолд асуудал байгаагүй хэмээн үзжээ. Мөн онгоцны хар хайрцаг одоо болтол хаана байгааг олж чадаагүй бөгөөд онгоцны сүйрлээс үлдсэн гэх зүйл ерөөсөө байхгүй байгаа аж. Нислэгийн үед Онгоцонд гэмтэл гарсан тул буцахаар болсон. Гэхдээ энийг авто-удирдлагаар хийгээгүй, механик удирдлагад шилжиж нисгэгч гараар онгоцыг жолоодсон хэмээн тодорхойлж байна. Мөн таамаглалын дагуу өнгөрсөн тавдугаар сард Энэтхэгийн далайд сүйрсэн хэмээн далай доор эрэл хайгуул хийлгэсэн боловч ямар ч зүйл олдоогүй аж.

“Бид онгоц яагаад төлөвлөсөн агаарын замаар биш, хазайж өөр замаар явсан эсэхийг тодорхойлж чадаагүй. Би болон миний ахалж байгаа баг яагаад MH370 онгоц алга болсон шалтгааныг олж чадсангүй” гэж уг хэргийг дөрвөн жилийн турш шалгаж байгаа Кок Соо Чон өнөөдөр /2018.07.30/ болж өнгөрсөн хэвлэлийн хурал дээр мэдэгджээ.

Кок Соо Чоны хэвлэлийн хурал дээр алга бологсдын гэр бүл цугласан байсан бөгөөд тэд “шинэ мэдээ байхгүй байна” хэмээн гомдоллож ингээд мөрдөн байцаах ажил дуусгавар болно гэдэгт харуусаж байгаагаа илэрхийлжээ.

МH370 онгоцонд 227 зорчигч 12 нисэх онгоцны багийн хамтаар нийт 239 хүн ор сураггүй алга болсон юм.

Г. БАТМАНДАХ
Эх сурвалж: Guardian, SBS

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж