ОХУ Хятад, Энэтхэг, Вьетнамд корвет онгоц нийлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.07.30-нд нийтлэгдсэн

ОХУ Хятад, Энэтхэг, Вьетнамд корвет онгоц нийлүүлнэ

ОХУ Хятад, Энэтхэг, Вьетнамд корвет онгоц нийлүүлнэ

22800 ‘Каракурт’ төслийн  хүрээнд бага оврын пуужин тээгч хөлөг онгоц корветуудыг Хятад, Энэтхэг, Вьетнам зэрэг улсуудад нийлүүлнэ гэж ОХУ-ын Дотоод хэргийн сайд Юрий Борисов мэдэгджээ.

Тэрбээр хэлэхдээ ‘Энэхүү хөлөг онгоц нь цохилтын пуужингийн ‘Калибер-НК’ цогцолбор болон зай талбай ихтэй, маш сайн тоноглогдсон, Калибер бол хамгийн чухал зүйл. Овор багатай, хурдтай гэх зэрэг давуу талтайгаас гадна үнийн хувьд боломжийн” гэжээ.

Одоогийн байдлаар Балтын тэнгис,  Умард, Хар тэнгисийн флот, Каспийн тэнгисийн цэргийн флотууд Каракурт хөлөг онгоцыг ашигладаг байна.

Энэ төслийн хүрээнд 18 хөлөг онгоц угсрах бөгөөд хэд хэдэн орнуудад нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм. Хэдийгээр хэмжээ багатай ч аюултайд тооцогдох хөлөг онгоцнууд байх гэнэ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж