Даланзадгад чиглэлийн замын хөдөлгөөнийг нээлээ | News.MN

Даланзадгад чиглэлийн замын хөдөлгөөнийг нээлээ

Хуучирсан мэдээ: 2018.07.30-нд нийтлэгдсэн

Даланзадгад чиглэлийн замын хөдөлгөөнийг нээлээ

Даланзадгад чиглэлийн замын хөдөлгөөнийг нээлээ

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд долдугаар сарын 27-28-ны өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас үер бууж, Даланзадгад-Улаанбаатар, Даланзадгад-Баяндалай чиглэлийн замуудад эвдрэл гарсны улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаад байсан юм. 

Тэгвэл өчигдөр /2018.07.29/ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээж, Даланзадгад-Баяндалай чиглэлийн 1.2  километр авто замыг сэргээн засварлах ажлыг “Дардан говь” ХХК эхлүүлсэн байна. Харин том оврын автомашиныг зорчихыг түр хугацаагаар хязгаарласан хэвээр байна.    

Үерийн улмаас Даланзадгадын Далан багийн орон сууцны 4 байшингийн зоорийн давхар, Дундсайхан багийн 5, 7 дугаар гудамжны цэвэр усны шугам, сүлжээний шуудуу цөмөрч, 4 автомашин нүх рүү орсон, 15 автомашин ус, шаварт суусан,  нийт 7 багийн 18  хашаа, 13 гэр усанд автсан аж.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ZOchin 2018-07-30 202.179.27.239

Зам засах мөнгийг нь тэгээд улсын төсвөөс гаргаад л тээ, завхарсан юмнууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж