Хятадад импортын олон улсын үзэсгэлэн яармаг болно

Хуучирсан мэдээ: 2018.07.30-нд нийтлэгдсэн

Хятадад импортын олон улсын үзэсгэлэн яармаг болно

Хятадад импортын олон улсын үзэсгэлэн яармаг болно

Хятадад анх удаагаа зохион байгуулагдах гэж байгаа Олон улсын импортын үзэсгэлэн яармагт 130 гаруй улс орон, бүс  нутгийн 2800 гаруй аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлээд байгаа талаар Хятадын худалдааны яамны орлогч сайд Ван Бин Нань мэдээллээ.

Гурван сарын дараа болох тус арга хэмжээний зарыг гаргаснаас хойш гадаадын 80 улс, дотоодын 50 гаруй засаг захиргааны нэгж оролцох хүсэлтээ албан ёсоор тавьжээ. Мөн олон улсын нэр хүндтэй гурван томоохон байгууллага хамтран ажиллаж зохион байгуулалтыг нь хийлцэх санал гаргасан байна. Импортын олон улсын үзэсгэлэн яармаг ийм өргөн хүрээнд хийгдэх болсонтой холбогдуулан зохион байгуулагчид нь бэлтгэл ажлаа дахин төлөвлөж багц бодлого боловсруулах хэрэгтэй болсон тухай хэвлэлийн бага хурлын үеэр Хятадын худалдааны яамны төлөөлөгчид мэдэгдлээ. 

Эх сурвалж: CCTV

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж