МАН: Ёс зүйн асуудалд онцгой анхаарна гэв

Хуучирсан мэдээ: 2018.07.30-нд нийтлэгдсэн

МАН: Ёс зүйн асуудалд онцгой анхаарна гэв

МАН: Ёс зүйн асуудалд онцгой анхаарна гэв

МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар өнөөдөр /2018.07.30/ мэдээлэл хийлээ. Тэрбээр намын гишүүдийн ёс зүй, хариуцлагатай байх дээр онцгой анхаарал хандуулна гэдгээ мэдэгдлээ.

МАН-ынхан үнэмлэхүй ялалт байгуулснаас хойш эрх мэдэл, сандал суудлын маргаан дэгдээж эхэлсэн. Дайран дээр давс гэгчээр Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “60 тэрбумын бичлэг” цацагдсан нь өнөөдөр ч яригдаж байна. Энэ сэдвийг эхлээд сөрөг хүчнийхэн улстөржүүлж байсан бол одоо МАН-ынхан өөрсдөө, тэр дундаа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар “ашиглаж” байгаа юм. Энэ мэт асуудлаас үүдэн УИХ дахь намын бүлэг, нийслэлийн намын хороо нь ч эв түнжин муутай байгаа аж. Тиймээс МАН-ын Хяналтын хороо гишүүдийнхээ ёс зүйн асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллахаа мэдэгдлээ. Ирэх пүрэв гаригт /2018.08.02/ МАН-ын Хяналтын хороо хуралдах тов зарлажээ.

Мөн намын гишүүдтэй холбоотой баримт нотолгоотой мэдээллийг аймаг, сум, дүүргийн намын үүрээр дамжуулан авахад бэлэн байна гэдгээ  Д.Батбаатар онцлов.

Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж