Арилжааны долоо хоногийн тойм

Хуучирсан мэдээ: 2011.08.29-нд нийтлэгдсэн

Арилжааны долоо хоногийн тойм

Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоногт (2011 оны 08 дугаар сарын  22-ноос 08 дугаар сарын 26-ны хооронд) үнэт цаасны арилжаа таван удаа явуулж 46 ХК-ийн  364.4 мянган ширхэг хувьцааг 281.9 сая төгрөгөөр арилжлаа. 2011 оны наймдугаар сарын  23-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар ноос ноолуур болон жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийн санхүүжилтэд зориулсан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт  245.2 мянган ширхэг Засгийн  газрын энгийн бондыг 24.5 тэрбум төгрөгөөр арилжлаа.

ТОР-20 индекс 20406.94  нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос  364.45 нэгжээр буюу 1.75 хувь буурсан байна. Индексийн сагсад багтах Багануур /10.2 хувь/, Адуунчулуун /7.7 хувь/, Женко тур бюро /5.9 хувь/, Ремикон /4.8 хувь/, Хөх ган /4.2 хувь/, Шарын гол  /3.2 хувь/, Могойн гол /2.7 хувь/, Говь /2.7 хувь/, БиДиСек /2.4 хувь/, Талх чихэр /2.4 хувь/, Монгол шилтгээн /1.8 хувь/, АПУ /0.3 хувь/ зэрэг компанийн үнэт  цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөлсөн байна.

Зах зээлийн нийт үнэлгээ  43.7 тэрбум  төгрөгөөр буюу  2.06 хувь буурч, 2 их наяд 78.7 тэрбум төгрөг болсон байна. Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд  Хэрэглээ импекс /14.9 хувь/, Сав шим /10.0 хувь/,  УИД /7.5 хувь/ ханш нь хамгийн их  буурсан үнэт цаасны тоонд  Цагаан толгой /14.7 хувь/,  Дөрвөн уул /14.3 хувь/, Бөөний худалдаа /13.3 хувь/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.

Нийт  46 үнэт цаас арилжигдсанаас 13 үнэт цаасны ханш өсч, 24 үнэт цаасны ханш буурч, 9 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Ремикон /163.4 мянган ширхэг/,  Женко тур бюро /46.9 мянган ширхэг/,  Силикат  /36.3 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж  байна.Үнийн дүнгээр  Багануур /76.7 сая төгрөг/, АПУ /36.0 сая төгрөг/,  Ремикон /22.8 сая төгрөг/ компанийн үнэт цаас  арилжигдсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж