Өвөр Монголын язгуур урлагийн “Замч” хамтлаг өнгөрөгч бямба гаригт Бээжин хотын концертын их танхимд бие даасан тоглолтоо хийлээ.
2012 онд байгуулагдсан тус хамтлаг Орос, Монгол, Япон, Австрали улсуудад аялан уран бүтээлээ томилуулсны зэрэгцээ 2014 онд Хятад улсад болсон Олон улсын урлагийн наадмаас алтан медаль хүртжээ. Морин хуур, цуур, товшуур, монгол бөмбөр, ятга, дэлдүүр зэрэг зэмсгүүдээр монгол ардын дуу болон хөөмийг уран чадамгай тоглох тэднийг танхим дүүрэн үзэгчид уухайлан дэмжиж байлаа. Хүн төрөлхтөний материаллаг бус соёлын өвийн нэг хөөмий нь өдгөөгөөс долоон жилийн өмнө ЮНЕСКО-д албан ёсоор бүртгэгдсэн бөгөөд хос авиагаар дуулагддаг цорын ганц уламжлалт урлагийн энэхүү төрлийг сонирхогчид өвөр монгол залуусын тоглолтыг зорин иржээ. “Замч” хамтлагийн гишүүн Амгалан хөөмий сонирхогчдод бяцхан сургалт явуулж үзүүлэх тоглолт хийсэн юм. Хөөмий үүсэхэд Монгол үндэстний байгаль дэлхийгээ шүтдэг уламжлал ихээхэн нөлөөлсөн гэх бөгөөд эх дэлхийтэйгээ салгуу холбоотой нүүдэлчин монголчууд зөвхөн байгалийн дуу авиаг дуурайх бус түүний мөн чанарт нэвтэрч чадсанаар энэхүү гайхамшигт урлагийг бий болгосон хэмээн үздэг байна.
“Замч” хамтлагийн залуус Хөххотын Түмэд зүүн хошууны дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид ажээ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ