Хүнсний ногооны үнэ огцом өсөв

Хуучирсан мэдээ: 2018.07.30-нд нийтлэгдсэн

Хүнсний ногооны үнэ огцом өсөв

Хүнсний ногооны үнэ огцом өсөв

Энэ жилийн борооны улирал олон жилийн дунджаас хагас сар орчмын өмнө эхэлсэн. Бээжин орчимд долоодугаар сарын эхнээс хойш аянга цахилгаантай бороо үргэлжлэн орсоор байна. “Шинэ хөгжил” захын статистикийн газраас энэ зун хойд нутгаар хүнсний ногооны нийлүүлэлт хангалттай сайн байгаа. Цаг агаар тогтвортой байвал ногооны нийлүүлэлтэнд саад учрахгүй  гэдгийг мэдээллээ.

Хүчтэй аадар борооны улмаас өмнөд нутагт үүссэн хөрсний гулгалтын үеэр ихээхэн хэмжээний ногоо үерт автсан нь нийлүүлэлтэнд сөргөөр нөлөөлсөн юм. Гэхдээ энэ нь Бээжин орчмын ногооны хангалтад нөлөөлөхгүй хэмээн албаны эх сурвалж мэдээлэв.

Бээжин хотод хүнсний ногооны үнэ 7-р сараас хойш огцом өсчээ. “Шинэ хөгжил” захын 7-р сарын 23-ны өдрийн хүнсний ногооны дундаж үнэ килограм нь 1.81 юань байсан бол 7 дугаар сарын 30-ны өдрөөс 6.47 хувиар өсч, 1.70 юань болсон байна.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж