Шалган бүртгэх товчоодод 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна | News.MN

Шалган бүртгэх товчоодод 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2018.07.30-нд нийтлэгдсэн

Шалган бүртгэх товчоодод 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна

Шалган бүртгэх товчоодод 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна

Нийслэлд малын гоц халдварт шүлхий өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын  “Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/644 дүгээр захирамж гарсан.

Уг захирамжийн хүрээнд 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Замын цагдаагийн алба хаагчид хамтран 24 цагаар, Багануур, Багахангай дүүргийн Авто тээврийн шалган бүртгэх товчоо, Хан-Уул дүүргийн Өлзийт, Таван толгойн гүүр, Налайх дүүргийн Городок, 4 дүгээр зөрлөг, Сонгинохайрхан дүүргийн Шар хөтөл, Баруун турууны Авто тээврийн шалган бүртгэх товчоодод  хяналт шалгалт ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг ажиллуулж байна.

Тухайн ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгийн үйл ажиллагааг хянах, заавар зөвлөмж өгөх зорилгоор цэг тус бүрт зайн хяналтын камерыг Нийслэлийн Онцгой комиссын нөөц хөрөнгөөр суурьлуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-07-30 103.14.38.130

Идэх арга нь олдохгуй, одоо малын евчин нэрээр аргацааж байгаа шуу дээ. Зах зээл еерее шуналыг хянадаг юм байна.

Avatar

Зочин 2018-07-30 202.131.242.254

Бусад оронд ариутгагч уусмалтай сувгаар машинууд нь яваад болчихдог юм байсан. Шүршээд байгаа уусмал, хүн хүч бага орно. Машины дугуйны зөвхөн гадна талыг биш дотор талыг бас ариутгана. Жолооч нар ч хүлээгээд байхгүй, сувгаар шууд яваад өнгөрнө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж