Монголын хөрөнгийн бирж 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 7 дугаар сарын 27-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, өдөрт дунджаар 207.2 сая төгрөг буюу нийт 1,036,318,735.12 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:
Нийт 40 компанийн 6,513,364 ширхэг хувьцаа 794,069,135.12 төгрөгөөр арилжаалагдсан байна.
2018 оны 07 дугаар сарын 27-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 2,361,516,976,987.77 төгрөг болсон бол ‘ТОП 20’ индекс 19345.19 нэгж болж өмнөх долоо хоногоос 2.65 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ