Олон хүүхэдтэй өрхийн тоо нэмэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2018.07.30-нд нийтлэгдсэн

Олон хүүхэдтэй өрхийн тоо нэмэгдэж байна

Олон хүүхэдтэй өрхийн тоо нэмэгдэж байна

Москва орчмын бүс нутагт олон хүүхэдтэй өрхийн тоо сүүлийн таван жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэн хэмээн Москва мужийн Амбан захирагч Андрей Ворорвьев РИА Новости-д мэдээллээ. Түүний хэлснээр гурав болон дөрвөөс дээш хүүхэдтэй гэр бүлийн тоо сүүлийн таван жилд 31 мянгаас 67 мянга 651 болон нэмэгджээ.

ОХУ-ын Засгийн газраас олон хүүхэдтэй өрхийг дэмжих бодлого явуулж байгаа бөгөөд энэ нь цаашдаа ч үргэлжлэх юм. Амбан захирагчийн хэлснээр, энэ 2018 онд хүүхдийн 18 цэцэрлэг шинээр барьж байгаа ажээ. “Москва мужийн хэд хэдэн дүүрэг, тухайлбал, Красногорск, Одинцово, Подольск, Домодедовод цэцэрлэг хүрэлцэхгүй болсон. Хүн амын өсөлтийг харгалзан 400 цэцэрлэг шинээр нэмж барьсан ч хүрэлцэхгүй байна” хэмээн Воробьев хэллээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж