Бүх Оросын нийгмийн санаа бодлыг тандах төвийн хийсэн судалгаагаар оросуудын дийлэнх нь буюу 93 хувь нь дэлхий бөөрөнхий гэдэгт итгэдэг бол гурван хувь нь хавтгай гэдэгт итгэдэг ажээ.
Судалгаанд оролцсон дунд боловсролтой иргэдийн 92, дээд боловсролтой иргэдийн 35 нь дэлхий бөөрөнхий гэжээ. Мөн судалгаанд хамрагдагсдын дөрвөн хувь нь дэлхий бөөрөнхий юу, хавтгай юу гэдэг асуултад хариулахаас түдгэлзжээ.
Бүх Оросын нийгмийн санаа бодлыг тандах төв энэ судалгаагаар 2018 оны тавдугаар сарын 29-30-ны өдрүүдэд 18-аас дээш насны 2000 хүнийг хамруулан хийжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ