ОХУ-ын Чукоткад гадаад хэлний сургалттай анхны сургууль Анадыр хотод ирэх аравдугаар сарын 1-нд нээгдэнэ хэмээн Чукоткийн Амбан захирагчийн албанаас мэдээллээ.
“Гадаад хэлний сургалттай анхны сургуульд англи, испани, хятад, япон, солонгос хэл заана. Сургуулийг Аммосовын нэрэмжит Зүүн хойд Их сургуулийг түшиглэн байгуулж байна. Сургалтын хөтөлбөр нь хүүхэд болон насанд хүрэгчдэд аль алинд нь зориулагдсан. Сургууль цаашдаа Оросын хойд хэсгийн уугуул иргэдийн хэлийг заах зорилттой байна” хэмээн албан мэдээнд дурджээ.
Сургуулийн нэгдүгээр ангид таван настай хүүхдүүдийг элсүүлэх юм. Мөн энэ сургуульд гадаадын иргэд орос хэл сурах боломжтой ажээ.
Эх сурвалж:РИА НОВОСТИ