“Сошиалаар сонин юутай вэ” булангаа хүргэж байна.
Өнөөдөр Монгол Улсад анхны ардчилсан сонгууль болсон түүхэн өдөр тохиож байна. Энэ өдрийн тухай Luvsanvandan BOLD цахим хуудсандаа ийн жиргэжээ.
“Өнөөдөр долдугаар сарын 29-ний өдөр Монгол Улсад анх удаа ардчилсан, чөлөөт сонгууль явуулсны 28 жилийн ойг тохиож бн. Ардчилсан хувьсгалын ялалтыг баталгаажуулж түүхэнд анх удаа ард түмэн төрийн эрхийг авсан өдөр” хэмээжээ.
Үйл явдлыг тодруулбал, 1990 оны долдугаар сарын 29-ний өдөр монголчууд бид АИХ-ын 430 депутат болон Улсын Бага Хурлын 53 гишүүнийг сонгох анхны чөлөөт, ардчилсан сонгуульд оролцсон байна.
Ингэхдээ Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн хоёр танхим бүхий парламентыг сонгосны зэрэгцээ АИХ-ын депутатаа нэг мандат бүхий 430 тойргоос буюу мажоритар тогтолцоогоор, Монгол Улсын анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлаа сонгуульд оролцохоор бүртгүүлсэн намуудын төлөө санал өгч буюу пропорциональ тогтолцоогоор, Парламентаа сонгохдоо холимог тогтолцоог бас анх удаа хэрэглэсэн байна.
Турк, Монголын хамтарсан “Улаанбаатар импати” сургуулийн захирал Вэксейл Акча-г үл таних хүмүүс хулгайлсан үйл явдал өнгөрөгч баасан гаригт болсон. Үүнд жиргээчид дараах байр суурийг илэрхийлжээ.
Samandar Tsogtbayar ‘Эзгүй хойгуур ийм юм болжээ? Бөгс өндийхийг андахгүй байна шүү. Ямартайч таануус сонор сэрэмжтэй байж нэрээ сайн хамгаалжээ. Тоорой баньд, Тогос Чүлтэм, Хурандаа Хурцыг эднүүс мэдэхгүйл байндаа? Явж явж Монголын нэр хүндийн талаар дэлхийд хавь ойрд байгаагүй эерэг Пи-Ар болчихлоо шүү.
Batsaikhan B @BatsaikhanBSU 12m12 minutes ago ‘Энэ хүнийг ямар хүмүүс барьж хулгайлах гэж оролдов. Ямар хүн тэдгээр хүмүүст тийм бузар ‘тушаал’ өгөв. Үүнийг ингээд орхиж мартаж болохгүй. Юуны өмнө Ерөнхий сайд Хүрэлсүх тодорхой хариулт өгөх ёстой болно’.
ДАЙМКА @daimka87 ‘Ерөнхийлөгчийн тамгын дарга З.Энхболд Туркийн ерөнхийлөгч Эрдоганы тангараг өргөх ёслолд оролцохдоо Турк сургуулийн захирлыг баривчлах тухай тохиролцсон гэх чиглэл Баабар гуай өглөө
Zandaakhuu EnkhboldVerified account ‘Мэдээж үгүй, цуурхал тараахаа зогсоогоорой’.
Болдын ӨЛЗИЙБАЯР @ ‘Өнөөдөртөө хүний хулгай хийж чадалгүй өнгөрлөө. Гэхдээ маш олон асуултууд үлдсэн. Энэ з/бгуулалттай ажиллагааг манай талаас хэн мэдэж бсан, яагаад манай тагнуулыг оролцсон гэв, Туркийн хүчний онгоц хэний, ямар зөвшөөрлөөр буусан гээд л асуултууд байна’ гэжээ.