Найруулагч Люк Бессоны шинэ бүтээл, Бирмийн ардчилалын зүтгэлтэн Аунг Сан Сү Кийн тухай “Хатагтай” кинонд зориулж Америкийн нэгэн зураач гудамжнаа зурагт хуудас урлажээ. Хэдийгээр хөргийг Бирмийн улс төрийн зүтгэлтэн бүсгүйн зурагнаас сэдэвлэсэн авч кинонд Аунг Сан Сү Кийн дүрийг бүтээсэн жүжигчин Мишелле Йогийн дүрээр бүтээсэн гэнэ. Зураач 2008 оны сонгуулийн үеэр ерөнхийлөгч Барак Обамагийн хөргийг зурж байжээ. Найруулагч Люк Бессоны “Хатагтай” кино ирэх сард болох Торонтогийн кино наадмын үеэр нээлтээ хийх юм байна. Бирмийн ардчилалын төлөө тэмцэгч Аунг Сан Сү Ки 20 жил шоронд хоригдсоны эцэст өнгөрсөн жил суллагдсан. Түүнд 1991 онд Нобелийн энх тайвны шагнал олгосон юм.
Люк Бессоны кино нээлтээ хийнэ
Н.Энх