ОХУ Тэнгисийн цэргийн флотын өдрөө тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2018.07.29-нд нийтлэгдсэн

ОХУ Тэнгисийн цэргийн флотын өдрөө тэмдэглэнэ

ОХУ Тэнгисийн цэргийн флотын өдрөө тэмдэглэнэ

ОХУ өнөөдөр  Тэнгисийн цэргийн флотын баярын өдрөө тэмдэглэнэ. Энэхүү баярын арга хэмжээ Санкт-Петербург, Кроншта́дт-д орших бүх усан цэргийн флотын тэнгисийн цэргүүдийн сүр жавхлант парадаар эхэлнэ. ОХУ-д Тэнгисийн цэргийн флотын өдрийг 79 дэхь жилээ тэмдэглэх болж буй нь энэ юм. Жил бүрийн долдугаар сарын сүүлчийн ням гаригт энэ өдрийг тэмдэглэдэг уламжлалтай ажээ.

Гол парад 2 хэсгээс бүрдэнэ. Нэг нь Нева гол, нөгөө нь Санкт Петрбургийн төвөөс эхлэх аж.

Тэнгисийн цэргийн баярын өдрийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нээж үг хэлэх юм.  Нева хотын парадыг дуусмагц Финландын булан дахь Кроншта́дт төв талбайгаас хоёрдахь парад эхлэх аж.

Тэнгисийн цэргийн өдөрт Балтийн тэнгис, Умард тэнгис, Хар тэнгисийн флотууд, Каспийн тэнгисийн 4000 гаруй далайчин, дөч гаруй хөлөг онгоц, усан онгоцууд, тэнгисийн цэргийн хүчин оролцоно Кремлээс мэдээлжээ.     

Арга хэмжээ ёслолын буудлагаар өндөрлөх аж. 

Эх сурвалж: Tass

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж