Samsung компанийн OLED уян хатан, хагардаггүй дэлгэц бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2018.07.29-нд нийтлэгдсэн

Samsung компанийн OLED уян хатан, хагардаггүй дэлгэц бүтээжээ

Samsung компанийн OLED уян хатан, хагардаггүй дэлгэц бүтээжээ

‘Samsung’ компани хагардаггүй, уян хатан OLED дэлгэц үйлдвэрлэн сертификатаа авчээ. ‘Samsung’ компани тус хагардаггүй, ус чийгнээс бүрэн хамгаалагдсан, уян хатан дэлгэцийн шинэ технологи нь амжилттай болж дараагийн шинэ гар утаснууддаа хийхээр төлөвлөөд байгаа аж. ‘Samsung’ компани уг уян хатан дэлгэцийг шил биш маш өндөр чанарын хуванцар ашиглан бүтээсэн бөгөөд 1.2 метрийн өндрөөс унагах тестийг 26 удаа амжилттай давж чадсан гэнэ. Мөн цельсийн +71 градус болон -32 градуст тэсвэртэй байхаар шийдэж өгчээ. Дэлгэцийг дахин туршин 1.8 метрийн өндрөөс хүчтэй даралтаар унагаасан ч ямар ч зураас, сэв үүсээгүй гэнэ.

OLED дэлгэцийг өндрөөс унагах туршилтын дараа ямар ч гэмтэлгүйгээр зогсохгүй мэдрэгч бүрэн хэвийн ажиллаж байжээ. Туршилтыг ‘Samsung Underwriters’ лаборатори компани, АНУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн газартай хамтран явуулж баталгаажуулсан байна.

Компанийн зүгээс OLED дэлгэцийг бусад цахилгаан хэрэгсэл, зурагт, таблет, цэргийн хэрэгслүүд, машины шил зэрэгт ашиглах боломжтой гэжээ.

эх сурвалж: theverge 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж