Хүүхдийн мөнгө авахыг хүсвэл өрхийн судалгаанд хамрагдаарай

Хуучирсан мэдээ: 2018.07.29-нд нийтлэгдсэн

Хүүхдийн мөнгө авахыг хүсвэл өрхийн судалгаанд хамрагдаарай

Хүүхдийн мөнгө авахыг хүсвэл өрхийн судалгаанд хамрагдаарай

УИХ-аас хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд олгох шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй өрхийн судалгаа авах ажлыг 2018 оны есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулахаар болсон юм.  Иймээс дээрх хугацаанд багтааж, өрхийн судалгаанд хамрагдах шаардлага байгааг холбогдох албаны хүмүүс онцолж байна.

Хэрвээ та дээрх судалгаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл оршин суугаа газрынхаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс болон сум, хорооны хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээс тодруулах боломжтой аж.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж