Хуучирсан мэдээ: 2018.07.29-нд нийтлэгдсэн

Алтны нөөц өсөв

Алтны нөөц өсөв

Монголбанкны алт худалдан авалт энэ сарын 20-ний байдлаар 8.3 тоннд хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 14 хувиар өсөлттэй гарсан үзүүлэлт аж.

Төв банкнаас өнгөрсөн зургадугаар сарын 4-нд “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг таван сарын хугацаатай зарласнаа мэдэгдэж байв.

Аяны хүрээнд Монгол Улсын гаалиар зөвшөөрөлгүй алт гаргах үйлдлийг бууруулах, хариуцлагатай уул уурхайг дэмжих, тэдний үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, Монголбанкны худалдан авч буй алтны үнийн талаар болон бусад мэдээллийг олон нийт, байгууллагад хүргэх, таниулах зэрэг ажлыг хэрэгжүүлж байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж