“Даншиг-Хүрээ цам 2018” шашин, соёлын арга хэмжээ ирэх наймдугаар сарын 4, 5-нд Хүй долоон худагт болох юм.
Тус арга хэмжээний үеэр морь уралдуулж, бөх барилдуулдаг. Энэ жилийн даншигт өмнөх шигээ 256 бөх барилдуулах юм байна. Барилдах бөхчүүдийг ирэх долоо хоногийн баасан гариг буюу наймдугаар сарын 3-нд 09.00—17.00 цагийн хооронд бүртгэх болжээ. Бүртгэлийг Чингэлтэй дүүүргийн Биеийн тамир спортын заал /хучнаар Хоршоолол нийгэмлэгт/ хийх бөгөөд барилдах бөхчүүд иргэний үнэмлэх, 3х4 хэмжээтэй чээж зурагтай ирэх ёстой аж.
Г.ХОРОЛ