БНСУ: Тамхины хайрцаг дээрх нүд хальтрам зургийг улам томруулна

Хуучирсан мэдээ: 2018.07.29-нд нийтлэгдсэн

БНСУ: Тамхины хайрцаг дээрх нүд хальтрам зургийг улам томруулна

БНСУ: Тамхины хайрцаг дээрх нүд хальтрам зургийг улам томруулна

Эрдэмтдийн судалгаагаар тамхины хайрцаг дээр байдаг муухай зурагнаас болж тамхиа хаяж байгаа хүмүүсийн тоо нэмэгддэг гэж үздэг. 

Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн яамнаас тамхигүй орчин уриан дор хэрэгжүүлж буй ажлын хүрээнд тамхины хайрцаг дээрх анхааруулгын зургийг илүү томруулахаар болжээ. Тамхины хор хөнөөлийг нийтэд илүүтэй ойлгуулах үүднээс тамхи бүрийн хайрцаг дээр зургийг тамхины хайрцгийн 70 хувийг бүрэхээр хэмжээтэй гаргах төлөвлөгөөтэй байгаа аж. Энэхүү ажлыг ирэх есдүгээр сард эсвэл аравдугаар сараас эхлэхээр болсон байна.

Одоогийн хэмжээ нь 30 хувь зураг, 20 хувь анхааруулах бичиг тамхины хайрцгийн доод буланд байрладаг.

2016 оноос эхлэн Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн яамнаас тамхи үйлдвэрлэгч компаниудад хайрцгийн доод булан тамхины хор хөнөөлийг сануулсан зураг, анхааруулах бичиг тавихыг шаардаж худалдаанд гаргахаар болсон. Ихэвчлэн тамхинаас болж өвчилсөн эрхтнүүдийн нүд хальтрам зургууд байдаг байна.

‘Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагa’-ын 2015 оны судалгаагаар Өмнөд Солонгост 15 ба түүнээс дээш насны эрэгтэйчүүдийн 31 хувь нь тамхи татдаг гэжээ. Япон улсын ийм насны эрэгтэйчүүдийн 30 хувь, Итали улс 25 хувь тамхи татдаг гэсэн байна.

 ЭХ СУРВАЛЖ: KOREATIMES

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж