АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Туркэд хоригдож буй буй америк пасторыг чөлөөлөхгүй бол Анкарад эдийн засгийн хориг арга хэмжээ авна хэмээн сүрдүүлсэн. Гэвч Туркийн ерөнхийлөгч Тайп Эрдоган сүрдүүлгийг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдэн улсынхаа хууль дүрмийг дагаж, хэзээ ч бууж өгөхгүй гэдгээ мэдэгджээ. Эрдоган ‘Ямар ч хоригтой тулгарсан бай бид бууж өгөхгүй. Иймэрхүү сүрдүүлгээрээ чухал холбоотноо алдаж байгаагаа мартав’ гэж анхааруулжээ.
Учир нь Туркэд 20 гаруй жил амьдарсан Андрью Брунсон гэгч америк пасторыг 21 сар хорих шийдвэр ногдуулж, гэрээс нь баривчилгааг явуулсан байна.
Брунсон нь ‘Курдын ажилчны нам’ болон 2016 онд цэргийн эргэлт бий болгосон гэх бүлэгтэй холбоотой байх магадлалтай гэж үзэж байгаа юм. Хэрвээ Брунсоны гэм буруутай нь тогтоогдвол шүүхээс түүнд 35 хүртэлх жилээр хорих ял ногдуулахаар байгаа юм. Өчигдөр буюу бямба гаригт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Туркийн гадаад хэргийн сайд Мевлут Кавусоглутой Брунсон пасторын асуудлаар хэлэлцсэн гэж Төрийн департментаас мэдээлжээ.
Эх сурвалж: Reuters