
Албаны эх сурвалжийн хэлснээр дээрх айлын охин М-ийн хамтран амьдрагч Э гэх залууг сэжиглэн, эрэн сурвалжилж байгаа гэнэ. Хэргийн газарт хийсэн шинжилгээгээр талийгаачдыг 5-9 удаа хутгалж, хөнөөсөн байжээ. Тус байрны оршин суугчдын хэлснээр бол талийгаачийнх боломжийн амьдралтай айл байсан гэнэ.
Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн хохирогчийн 16 настай хүү нь хүнд цохилтод орсон тул одоогоор мэдүүлэг өгөх чадваргүй байгаа аж. Тэрбээр “Э ах аав, ээж, эгчийг алсан. Тэр манайхаас хоёр сая төгрөг аваад явсан” гэхээс өөр зүйл ярихгүй байгаа гэнэ. Энэ талаар бид цагдаагийн байгууллагын албаны эх сурвалжаас тодруулж мэдээлэх болно.
С.Отгон