Эрдэнэтэд төвийн бүсийн хурд цуглалаа

Хуучирсан мэдээ: 2018.07.28-нд нийтлэгдсэн

Эрдэнэтэд төвийн бүсийн хурд цуглалаа

Эрдэнэтэд төвийн бүсийн хурд цуглалаа

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойн нэрэмжит ‘Эрдэнэт хурд-2018’ төвийн бүсийн хурдан морьдын даншиг наадам нар, хур тэгширсэн эдгээр өдөр Орхон аймагт болж байна. Өнөөдөр наадмын хоёр дахь өдөр, Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр болж байна. Нээлтэд ‘Эрдэнэт’ үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут болон үйлдвэр, аймгийн төр захиргааны байгууллагын удирдлагууд, ‘Эрдэнэт’ үйлдвэрийн гадаадын түнш, зочид төлөөлөгчид оролцов.

‘Эрдэнэт хурд-2018’ даншиг наадамд есөн насны ажнай тоосоо өргөж, эрхий мэргэн харваачид цэц булаалдан, улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх барилдаж байна. ‘Эрдэнэт’ үйлдвэрийн Олон нийттэй харилцах алба, TV 5, ‘Сүлд’ хамтран орон даяар шууд дамжуулж байгаа юм. Даншиг наадам маргааш өндөрлөнө.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж