Оросын хөлбөмбөгийн супер цомын төлөө өнгөрсөн улирлын лигийн аварга Локомотив Москва болон лигийн дэд аварга ЦСКА Москва багууд Доод Новгород хотын “Доод Новгород” цэнгэлдэх хүрээлэнд тоглолоо. Хоёр багийн тоглолт үндсэн цагт гоол ороогүй бөгөөд нэмэлт цагийн 106 дахь минутад сэлгээгээр талбайд орж ирсэн Х.Хосонов гоол оруулснаар ЦСКА Москва багийн ялалтаар өндөрлөсөн. Ийнхүү ЦСКА Москва баг Оросын супер цомыг 7 дахь удаагаа хүртэж байна.
- Локомотив Москва 0-1 ЦСКА Москва (гоол: Х.Хосонов 106’)
- Улаан карт: С.Кверквейлиа 113’
- Шар карт: К.Бистрович 57’, Н.Чернов 66’,
Локомотив Москва: Г.Маринато, М.Рыбус, С.Кверквейлиа, В.Чорлука (Б.Идову 90’), В.Игнатьев, И.Денисов (Д.Тарасов 105’), Д.Баринов, М.Фернандес (Р.Жемалетдинов 70’), Алексей Миранчук, Антон Миранчук, Эдер (Ж.Фарфан 90’)
ЦСКА Москва: И.Акинфеев, К.Набабкин (Х.Хосонов 67’), Х.Магнуссон, Н.Чернов, Р.Бекао, М.Фернандес, А.Загоев (Г.Щенников 13’), Витиньо (Т.Жамалетдинов 117’), К.Бистрович, Ф.Чалов, Д.Эфремов (Ж.Бижол 81’)
Оросын супер цомын ялагч тодорсон бол өнөөдөр Оросын хөлбөмбөгийн премьер лигийн 2018-2019 оны улирал эхэлж байна. Улирлын эхний тоглолт 21.30 мин-аас Урал клуб Анжи клубыг талбайдаа хүлээн авч тоглоно.
Б.БЯМБАБАЯР