Жонгдари хуй салхи Номхон далайгаас Япон улсыг чиглэн ирж байгааг японы цаг уурын хүрээлэнгээс мэдээлжээ. Долдугаар сарын 28-ны өглөөний 10.00 цагийн орчимд хуй салхи цагт 45 километр хурдтайгаар Японы Хачижо арал руу дөхөж байгаа аж. Жонгдари хуй салхи эх аралд хүрсний дараагаар Японы баруун зүгийн мужууд руу чиглэж үерт автаад байсан Окаяама, Хирошима, Эхиме мужуудыг дахин гамшгийн аюулд учруулаад байгаа аж.
Долдугаар сарын 29, 30 өдрүүдэд нийт нутгуудаар бороотой байхыг Японы цаг уурын хүрээлэнгээс ард иргэддээ анхааруулсан байна. Зарим газруудад ширүүн хур тунадас 24 цагаар орохыг анхааруулсан бөгөөд үер усны аюулаас болгоомжлохыг зөвлөжээ. Мөн гарч болзошгүй том давалгаа, хөрсний нуралт зэрэг үзэгдлээс болгоомжтой байхыг анхааруулсан байна. Изү, Токай, Кинки нутаг дэвсгэрт салхины хурд цагт 126 километр хүрэх бол төвийн Канто бүсэд цагт 108 километр харин Чугоку болон Шикоку бүсүүдэд цагт 90 километр хүрэхийг цаг уурын шинжээчид тогтоожээ.
Япон улсаар дайран өнгөрөх ихэнх номхон далайн хуй салхинууд баруунаас зүүн зүгт болдог боловч уг Жонгдари нэртэй хуй салхи зүүнээс баруун зүг рүү дайран өнгөрч байгаа ажээ.
Г. Батмандах
Эх сурвалж: Asahi