Трамп Ким Жон Уныг хулхидсан уу?

Хуучирсан мэдээ: 2018.07.28-нд нийтлэгдсэн

Трамп Ким Жон Уныг хулхидсан уу?

Трамп Ким Жон Уныг хулхидсан уу?

БНАСАУ Солонгосын дайныг дууссан гэж зарлахыг АНУ-аас хүссэн байна. Пеньяны энэ нөхцөл нь цөмийн зэвсгээс ангижрах үйл явцын үргэлжлэл ажээ. Гэхдээ энэ асуудал хойшлогсонд Хойд Солонгос харамсч буйгаа илэрхийллээ хэмээн South China Morning Post агентлаг мэдээлж байна. 

"Хойд Солонгосчууд эхэндээ энхтайвны гэрээ байгуулахыг хүссэн. Гэхдээ одоо тэд Солонгосын дайныг дуусгасан хэмээн зарлахыг хүсч байна" гэж Солонгосын хамтын ажиллагаа, нэгдлийн үндэсний зөвлөлийн тэргүүн Ким Хон Гиль мэдэгдэв. Тэрбээр, Хойд Солонгос АНУ-ын зүгээс тавьсан хоригийг цуцлахыг хүлээж байна хэмээгээд энхтайвны гэрээнд БНХАУ-ыг ч гэсэн оролцохыг уриалжээ. 

;

Солонгосын хойгт дайн дууссаны дараа Хойд болон Өмнөд Солонгосын хооронд өнөөдрийг хүртэл энхтайвны гэрээ хийгдээгүй байгаа билээ. Талууд эвлэрэлийн гэрээг 1953 оны долдугаар сарын 27-нд буюу одоогоос 65 жилийн өмнө хийсэн байдаг. 

Үүнээс гадна, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын зүгээс өнөөг хүртэл хоригийг цуцлахгүй хэвээр хадгалж байгаад дургүйцлээ илэрхийлж байна хэмээн South China Morning Post мэдээлжээ.

Тэрбээр “Хойд Солонгосчууд Сөүлийг НҮБ-ын хоригт хэт их анхаарал хандуулж буйд мөн хоёр Солонгосын эдийн засгийн төслүүдийг сэргээхэд идэвхгүй хандаж байгаад харамсч байна” гэж хэлжээ. 

Хойд Солонгосын нөхцөл байдал 

Хойд Солонгос удирдагч Ким Жон Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын Сингапур дахь дээд хэмжээний уулзалтын үр дүнд батлагдсан тунхаг бичгийн заалтыг гүйцэтгэхээр зоригтойгоор хөдөлж эхэлсэн

Цөмийн зэвсэггүй болох амлалтынхаа хүрээнд Пеньян бодит алхам хийж эхлэв. Тэд тив хоорондын тусгалтай баллистик пуужин хөөргөдөг Сохэ  цөмийн туршилтын талбайгаа буулгажээ. Өмнө нь Хойд Солонгос Пунгери туршилтын талбайгаа хаасан удаатай. 

Үүнээс гадна, Хойд Солонгос өчигдөр /2018.07.27/ дайнд амь үрэгдсэн АНУ-ын цэргүүдийн цогцсыг АНУ-д хүлээлгэн өгсөнд Дональд Трамп Ким Жон Ун-д талархаж буйгаа илэрхийлсэн. Өмнөд Солонгос энэ алхам Солонгосын хойгт аюулгүй байдал, энх тайвныг хангах нөхцлийг бэхжүүлнэ гэж найдаж буйгаа илэрхийлэв.

Үүний зэрэгцээ, шинжээчдийн дүгнэж буйгаар, Трамп болон Кимийн уулзалтын дараа Вашингтон ямар нэгэн алхам хийгээгүй гэв.

АНУ Хойд Солонгос цөмийн зэвсгээс бүрэн ангижирсан тохиодолд эдийн засгийн хоригийг цуцална гэж буй. Пеньян тодорхой алхам хийж байгаа ч Трамп Солонгосын асуудал удаан шийдэгдэж байгаад сэтгэл ханамжгүй байна хэмээн барууны хэвлэлүүд мэдээлж байна. 

Ашиггүй гэрээ 

Пеньян Сингапурын уулзалтаас хойш хүлээсэн үүргийнхээ хүрээнд тодорхой алхам хийж байгаа ч хариу үйлдэл байхгүй байгаад дурамжхан байгааг шинжээчид үндэслэлтэй хэмээн тайлбарлаж байна. Мөн хоёр Солонгосын хооронд энхтайвны гэрээ хийхэд АНУ хөдлөхгүй байгаа нь ч үндэслэлтэй гэв. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч өнөөг хүртэл БНАСАУ-д бодит бус шаардлага тавихыг шаарддаг элитүүдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа ажээ.

Тэдгээр элитүүдийн үзэж буйгаар “Трампын хийж буй бүх зүйл ашиггүй гэж тодорхойлж байна. Мөн консерватив үзэлтнүүд Хойд Солонгост нөхцөл байдлыг хэвийн болгох боломжгүй дэглэм оршдог хэмээн үзэж байна. Иймээс хамгийн түрүүнд цөмийн зэвсгийг нь үгүй хийх хэрэгтэй. Мөн тэд хүний эрхийн тухай болон хими, биологийн гаралтай зэвсгийн тухай конвенци зэрэг олон улсын хууль дүрэм журмыг мөрдөх ёстой. Энэ шаардлага нь өнөөдрийн байдлаар бодит бус хэмээн шинжээчид үздэг аж. 

Энэ жил Солонгосын дайн дууссаны ой тохиож буй. Иймээс Хойд Солонгос дээрх шаардлагаа тавьсаар байх болно гэв. 

Итгэмгүй анахронизм 

Гэхдээ зарим судлаачдын үзэж буйгаар, энхтайвны гэрээ хийхэд АНУ шууд хамааралтай гэдгийг сануулав. Учир нь Солонгосын дайн нь Хойд болон Өмнөд Солонгосын асуудал байгаагүй энэ бол АНУ болон ЗХУ-ын дайн байсан гэж үздэг ажээ.

Сануулахад, 1953 оны долдугаар сарын 27-нд эвлэрэлийн гэрээнд Солонгос дахь НҮБ-ын цэргийн командлагчийн хувиас АНУ-ын генерал Харрисон болон Хойд Солонгосын генерал Нам Ил нар гарын үсэг зурсан байдаг.

Одоогоор АНУ болон Хойд Солонгосын харилцаа 1953 оны эвлэрэлийн гэрээний хүрээнд явагддаг. Орчин үед энэ бол маш итгэмгүй анахронизм хэмээн судлаачид тайлбарлаж байна. Тэдний үзэж буйгаар, хууль зүйн үүднээс харвал гал түр хугацаагаар зогсоох тухай гэрээгээр АНУ болон Хойд Солонгос өнөөдрийг хүртэл дайны нөхцөл байдалд оршиж байна гэв.

Вашингтон өнөөдрийг хүртэл энэ асуудлыг хэлэлцэхээс зугтдаг. Учир нь энхтайвны гэрээг байгуулахгүй байгаа нь АНУ-д ашигтай. Үүний ачаар, АНУ Хойд Солонгос дахь хоригийг хадгалж, Өмнөд Солонгост цэргээ байрлуулж чадаж байгаа ажээ.

Үүнээс гадна, Хойд болон Өмнөд Солонгосын тэргүүн нар хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын үеэр талуудын дайн дууссан хэмээн зарлаж, гарын үсэг зурсан байдаг. Харин одоо АНУ үлдсэн. Тэд үүнийг ашиггүй гэж үздэг учир байж болох бүх шалтгааныг тоочин энэ асуудлаас зугтана хэмээн шинжээчид тайлбарлаж байна. 

Эх сурвалж: RT

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж