Аки башёгийн банзүкэ гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.08.29-нд нийтлэгдсэн

Аки башёгийн банзүкэ гарлаа

Японы мэргэжлийн сумо бөхийн намрын башёгийн банзүкэ буюу бөхчүүдийн чансааны жагсаалтыг Сумогийн холбооноос өнөөдөр албан ёсоор зарлалаа. Уламжлал ёсоор ёкозуна Хакухо М.Даваажаргал хамгийн нэр хүндтэй гэгддэг зүүн жигүүрийг манлайлна. Өнгөрсөн долдугаар сард болсон нагоя башёгийн дараа ахмад озэки Кайо зодог тайлсан тул аки башёд Харумафүжи, Баруто, Котоошю нарын гурван озэки зодоглоно. Озэки Харумафүжигийн тухайд цунатори буюу ёкозуна цол горилогчийн хувиар барилдах бөгөөд түрүүлэх эсвэл түрүү бөхтэй өрсөлдөхүйц хэмжээнд барилдаж, ингэхдээ нэгээс илүү унаагүй башёг өндөрлүүлэх юм бол мэргэжлийн сумо бөхийн 70 дахь ёкозуна болох болзолтой билээ.

Есдүгээр сарын 11-25-нд Токио хотын Кокугикан ордонд болох аки башёд макүүчи буюу дээд зиндаанд Монголын найман сумоч зодоглоно. Сонирхуулахад, макүүчи зиндааны хамгийн ахмад нь байсан озэки Кайо зодог тайлснаар баруун жигүүрийн маэгаширагийн 10-т эрэмбэлэгдсэн Кёкүтэнхо Н.Цэвэгням макүүчи зиндаан дахь хамгийн ахмад бөх болж байна.

Аки башёгийн банзүкэ:











Зүүн жигүүр

Цол

Баруун жигүүр

Хакухо /Миягино/

Ёкозуна

 

Харумафүжи /Исэгахама/

Озэки

Баруто /Оноэ/

Озэки

Котоошю /Садогатакэ/

Котошогикү
/Садогатакэ/

Сэкивакэ

Кисеносато /Наруто/

Какурюү /Изүцү/

Сэкивакэ

Тоёоношима
/Токицүказэ/

Комүсүби

Аран /Михогасэки/

Хомашо /Шикорояма/

Маэгашира 1

Окиноуми /Хаккакү/

Ваканосато /Наруто/

Маэгашира 2

Ёшиказэ /Огурума/

Такэказэ /Огурума/

Маэгашира 3

Точиозан /Касугано/

Точиношин /Касугано/

Маэгашира 4

Токитэнкү /Токицүказэ/

Миябияма /Мусашигава/

Маэгашира 5

Гоэйдо /Сакаигава/

Такаяасү /Наруто/

Маэгашира 6

Вакакоюү /Ономацү/

Фүжиазума /Таманои/

Маэгашира 7

Точиновака /Касугано/

Кайсэй /Томозуна/

Маэгашира 8

Тоёохибики /Сакаигава/

Масүнояма /Чиганура/

Маэгашира 9

Сагацүкаса /Ирүмагава/

Тамаваши /Катаонами/

Маэгашира 10

Кёкүтэнхо /Ошима/

Китатайки /Китаноуми/

Маэгашира 11

Гагамарү /Китаноуми/

Аминишики /Ишигахама/

Маэгашира 12

Асасэкирюү /Такасаго/

Ёшиазума /Таманой/

Маэгашира 13

Тамаасүка /Катаонами/

Тосаюүката
/Токицүказэ/

Маэгашира 14

Шотэнро /Фүжишима/

Дайдо /Онумацү/

Маэгашира 15

Таканояма /Наруто/

Коккай /Оитэказэ/

Маэгашира 16

Кимураяма /Касугано/

Хочияма /Сакаигава/

Маэгашира 17

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж