Дисней XXI зуун Фокс энтертайнмент группийг худалдан авчээ

Хуучирсан мэдээ: 2018.07.28-нд нийтлэгдсэн

Дисней XXI зуун Фокс энтертайнмент группийг худалдан авчээ

Дисней XXI зуун Фокс энтертайнмент группийг худалдан авчээ

АНУ-ын Уолт Дисней компани XXI зуун Фокс энтертайнмент медиа компанийг 71.3 тэрбум ам. доллараар худалдан авахаар болжээ.

Өнгөрсөн баасан гаригт /2018.07.27/ болсон хувьцаа эзэмшигчдийн уулзалтаар Дисней болон Фоксын талууд хэлэлцээрт гарын үсэг зурж, ийнхүү нэгдэхэд хүрсэн байна. Хувьцаа эзэмшигчдийн уулзалт ердөө л 15 минут болж өндөрлөсөн бөгөөд Фоксын хувьцаа эзэмшигчид Диснейгийн тавьсан үнийн саналд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.

Дисней 71 тэрбум ам. долларын худалдан авалтын мөнгөн шилжүүлгийг 2019 оны эхээр эцэслэхээр төлөвлөж байгаа аж. Мөн АНУ-ын Хууль зүйн яамнаас уг худалдан авалтыг хүлээн зөвшөөрчээ.

“Хувьцаа эзэмшигчд болон албаны захирлууд энэхүү гэрээг хүлээн зөвшөөрсөнд гүнээ талархал илэрхийлж байна. Та бүхний хамтын ажиллагаа, оновчтой шийдвэрүүд XXI зуун Фоксыг одоо байгаа хэмжээнд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм шүү” гэж XXI зуун Фоксын гүйцэтгэх захирал Руперт Мурдок мэдэгджээ.

Та бидний сайн мэдэх Икс-хүмүүс кино цуврал, Deadpool, The Revenant, Taken зэрэг өөр олон үзэгчдийн сэтгэл зүрхэнд хоногшиж үлдсэн алдартай кинонуудын эрхийг XXI зуун Фокс энтертайнмент групп эзэмшдэг билээ.

Г. Батмандах
Эх сурвалж: Techspot

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж