Замын цагдаагийн албанаас буруу талдаа жолооны хүрдтэй автомашинд зориулагдсан гэрлийн гялбааг сааруулагч’anti lights’-ийг зарим автомашинд үнэгүй нааж, гэрлийн гялбааны талаар та бүхэнд хэрэгтэй инфографик бүхий мэдээллийн зурагт санамжийг тарааж эхэлсэн байна.
Ингэснээр шөний цагаар гарч буй осол буурна гэж ЗЦА-наас үзэж байгаа юм байна. Учир нь шөнийн цагаар гарч байгаа ослын 60% нь гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн нөлөөллөөс үүдэлтэй байдаг аж.
А.АНИР