Хуучирсан мэдээ: 2018.07.28-нд нийтлэгдсэн

Сар бүтэн хиртлээ

Сар бүтэн хиртлээ

XXI зуунд хамгийн урт сар хиртэх байгалийн үзэгдэл долдугаар сарын 27-оос 28-ны хооронд буюу өнгөрсөн баасан гаригаас бямба гаригийн шилжих шөнө боллоо.

Сарны бүтэн хиртэлт ойролцоогоор нэг цаг 43 минут үргэлжилсэн бөгөөд Ойрхи Дорнод болон Ази тивүүдэд үзэгдсэн аж. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод шөнийн 03:30 цагаас үүрийн 05:30 цагийн хооронд харагдахаар байсан боловч үүлэрхэг байсны улмаас онцгой байгалийн үзэгдэл болох сар хиртэлтийг ард иргэд ажиглах боломжгүй байжээ.

Тэгвэл дэлхийн улс орнуудад сарны бүтэн хиртэлт буюу “цусан сар” фото камерын дуранд хэрхэн буусныг хүргэж байна.

Берлиний Телевизийн цамхаг, Герман улс

Афин, Грек

Ром

Хечингэн дэхь цайз, Герман улс

Ван, Турк улс

Г. Батмандах

Эх сурвалж: Guardian

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж