Тур де Франс уралдааны 19 дэх гараа энэ жилийн уралдааны сүүлийн уулын замын гараа байлаа. Тус гараа 200.5 км-н зайд явагдаж “LottoNL-Jumbo” багийн Словени дугуйчин П.Роглич 5 цаг 28 мин 17 сек-н амжилтаар тэргүүн байр эзэлж энэ жилийн тур де франс уралдааны эхний ялалтаа авсан. Ингэснээр П.Роглич нэг байр урагшилж эхний 3-т орж ирлээ.
Харин 2-р байранд уралдааныг нийлбэр дүнгээр тэргүүлж байгаа “Team Sky” багийн Их Британи дугуйчин Ж.Томас тэргүүлэгчээс 19 сек-н алдагдалтай барианд орсон бол Франц дугуйчин Р.Бардет 3-р байранд орсон байна. Энэ гараанд Ж.Томас 2-р байранд орсноор шар цамцаа өөртөө үлдээснээс гадна 2018 оны Тур де Франс уралдаанд түрүүлэх болзлоо бараг л биелүүлж чадсан. Өнөөдөр тэмцээний 20 дахь гараа тамирчид 31 км-н зайд хувийн цагийн уралдаан явагдах бол маргааш тэмцээний сүүлийн 21 дэх гараа 116 км-н талын замд буюу Парис хотоор уралдаж энэ оны Тур де Франс уралдаан өндөрлөнө.
Тэмцээний 19 гарааны дараах байдлаар эхний 10 дугуйчин
- Ж.Томас “Team Sky” – 79 цаг 49 мин 31 сек
- Т.Дюмулин “Team Sunwed” +2 мин 05 сек
- П.Роглич “LottoNL-Jumbo” +2 мин 24 сек
- К.Фрүүм “Team Sky” +2 мин 37 сек
- С.Крёйсвейк “LottoNL-Jumbo” + 4 мин 37 сек
- М.Ланда “Movistar Team” +4 мин 40 сек
- Р.Бардет “AG2R La Mondiale” +5 мин 15 сек
- Д.Мартин “UAE Team Emirates” + 6 мин 39 сек
- Н.Кинтана “Movistar Team” +10 мин 26 сек
- И.Закарин “Team Katusha-Alpecin” + 11 мин 49 сек
Б.БЯМБАБАЯР