Илжигнүүдийг эрээн тахь болгон буджээ

Хуучирсан мэдээ: 2018.07.28-нд нийтлэгдсэн

Илжигнүүдийг эрээн тахь болгон буджээ

Илжигнүүдийг эрээн тахь болгон буджээ

Египет улсын Наср хотын амьтны хүрээлэнг сонирхон явж байсан Махмоуд Сархан эрээн тахийг сонирхон очиж үзвэл илжигнүүдийг цагаан, хар өнгөөр будсан байжээ.

“Би эрээн тахь гэж итгээд очоод үзтэл зүгээр л энгийн илжигнүүдийг хар цагаан өнгөөр будсан байсан” гэж Махмоуд Сархан ярьжээ.

Тэрбээр амьтны хүрээлэнгээр зочилж байхдаа эрээн тахь шиг будагдсан илжигний зургийг авсан бөгөөд хожим нь өөрийн фейсбүүк дээрээ нийтэлсэнд олны анхаарлыг татсан аж. “Манай орны тэнэглэл илжгийг будах хэмжээнд хүрчээ” гэсэн сэтгэгдлийн хамтаар уг зургуудыг фейсбүүк сошиал сүлжээнд нийтэлсэнд арван мянга гаруй шейр авчээ.

“Египетэд эрээн тахь зөвхөн Гиза болон Александрын амьтны хүрээлэнгүүдэд л бий” гэж төв захиргааны байгууллагын дарга Мохамед Рагай ABC-д ярьжээ.

Гиза амьтны хүрээлэн нь Африк тивд байгаа хамгийн том мөн удаан хугацааны туршид ажиллаж байгаа амьтны хүрээлэн бөгөөд дэлхийн амьтны хүрээлэн болон аквариум холбооноос 2004 онд магадлан итгэмжлэлийг нь цуцалж зөвшөөрлийг нь хураан авсан аж. Учир нь Египетийн амьтны хүрээлэнд амьдрах амьтадын эрх зөрчигдөж, хүнд хэцүү орчинд байдаг байжээ.

Г. Батмандах
Эх сурвалж: ABC News

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж