АНУ-ын ДНБ 4.1 хувьд хүрч өсчээ

Хуучирсан мэдээ: 2018.07.28-нд нийтлэгдсэн

АНУ-ын ДНБ 4.1 хувьд хүрч өсчээ

АНУ-ын ДНБ 4.1 хувьд хүрч өсчээ

АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ 2018 оны хоёрдугаар хагаст 4.1 хувьд хүрчээ. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Бид түүхэнд байгаагүй тоон үзүүлэлтээр ДНБ-ээ өсгөж чадлаа” гэж жиргэсэн аж. ДНБ 4.1 хувиар өссөн нь АНУ-ын эдийн засаг 2014 оноос хойш хурдацтайгаар сэргэсэн гэдгийг баталж байна.

2018 эхний улиралд АНУ-ын ДНБ бүтээгдэхүүн 2.2 хувьтай байсан нь эдийн засагт таатай нөхцөл бүрдэж байсныг илтгэж байсан хоёрдугаарт улиралд 4.1 хувьд хүрч чадсан нь Трампын засаглал ард иргэддээ амласан амлалтаа биелүүлж чаджээ гэж судлаачид дүгнэв.

“Хамгийн чухал нь энэ дөрвийн тоо. Энэ бол нэг удаагийн тоо биш. Бид энийг тогтоож чадна. Бид дараагийн улиралд үүнээс ч илүү хувьд хүргэж чадна гэдэгтэй итгэлтэй байна” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп жиргэжээ. Ингэснээр АНУ-ын ДНБ 20 их наяд ам. долларт тэнцэж байгаа юм.

Гэвч нөлөө бүхий эдийн засгийн судлаачид энэ дөрвөн хувийн өсөлтийг түр зуурын үзэгдэл хэмээн үзэж байгаа бөгөөд удаан хугацаанд тогтоож чадахгүй хэмээн дүгнэж байгаа ажээ. Учир нь Хятад улстай зарласан худалдааны дайн эдийн засгийг савлуулах хүчин зүйл болж магадгүй гэж тооцоолсон байна.

Г. Батмандах

Эх сурвалж: Yahoo News
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж